Цасанд суусан 17 машиныг татан гаргаж, 56 хүний аюулгүй байдлыг хангажээ

Өнгөрсөн хоногт баруун аймгуудын нутгийн зүүн, говь аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Төв аймгийн Эрдэнэ, Дорнод аймгийн Баянтүмэн, Говь-Алтай аймгийн Цогт сум, болон нийслэлийн Налайх, Багануур дүүрэгт цасанд суусан зургаан удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад ирсэн байна.

Тухайлбал, алба хаагчид Хэнтийн Цэнхэрмандал сумын нутаг, “Залаатын даваа” гэдэг газар таван зорчигчтой “Бонго-3” загварын ачааны машиныг, буцах замдаа “Цагаан давааны хөтөл” гэдэг газар цасанд суусан 38 зорчигчтой, 11 автомашиныг татан гаргажээ.

Төв, орон нутгийн Онцгой байдлын газрын алба хаагчид нийт 17 машиныг цаснаас гаргаж, 56 хүний аюулгүй байдлыг хангасан гэж ОБЕГ-аас мэдээллээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn