Б.Энхбаяр: Ирэх даваа гарагт Хөгжлийн банктай холбоотой ноцтой нотлох баримтууд ил болно

2023-01-12

Хөгжлийн Банкийг хянан шалгах түр хорооны дарга УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ирэх долоо хоногоос эхлэн тус түр хорооны шалгалтын эхний үр дүнг олон нийтэд тайлагнах талаар мэдээллээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

УИХ хууль батлахаас гадна баталсан хуулийн хэрэгжилтийг сайжруулахгүйгээр манай улсад хулгай нүүрлэлээ гэсэн дүгнэлт хийж Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. УИХ-ын Хяналт, шалгалтын тухай хуулийг С.Бямбацогт гишүүн өргөн барьж, баталсан. Энэ хуулийн дагуу анхны байгуулагдсан түр хороо нь Хөгжлийн банкны түр хороо. Ирэх долоо хоногоос мөрдөн шалгах, нотлох баримтыг шинэчлэн судлах гэж хэлж болохоор гэж хэлж болохоор хяналтын сонсголыг зохион байгуулна. Олон асуудлууд нотлох баримттайгаар ил болно, иргэд “пүү, паа” болох нь ойлгомжтой.

Нэг дэх өдрөөс энэ түр хорооны эхний үр дүнгүүд ил гарна. Хийвэл бүү ай, айвал бүү хий гэсэн үг байдаг. Тийм учраас би айхгүй байгаа. Түр хорооны даргын ажлаа дуусгана гэж бодож байгаа. Байнгын хороон дарга болсноор түр хорооны даргаасаа чөлөөлөгдөх учир шалтгааныг олж харахгүй байгаа. Чөлөөлөгдөхдөө тулвал байнгын хорооны дарга болохгүй гэж бодож байгаа.

Холбоотой мэдээ