
Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны 14 ажилтныг Баянхошуу руу нүүлгэхээр шийдвэрлэжээ. Ингэснээр алба хаагчид утааг биеэрээ мэдэрч, илүү зөв оновчтой шийдвэр гаргана гэж үзжээ.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Өөрсдөө утаан дундаа амьдрах хэрэгтэй, ажиллах хэрэгтэй” гэв.