Б.Жавхлан: 1072 хувьцааны ногдол ашгийг 5-р сард иргэдэд олгохоор төлөвлөсөн

Засгийн газрын руалдаанаас гарсан шийдвэрүүдийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Засгийн газрын хуралдаанд 2022 оны төсвийн гүйцэтгэлийг танилцуулсан байна.

 Сангийн сайд Б.Жавхлан “2022 оны төсөв 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай батлагдсан. Улсын төсвийн тэнцэл сайжирч гарсан. 1.4 их наяд төгрөгийн нэмэгдлээр тэнцэл сайжирсан. ЭМД сангийн төсөв 250 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Эдийн засгийн өсөлт жилийн эцсээр 4 хувьд хүрлээ. 2021, 2022 онуудад дараалан эдийн засгийн өсөлт бий боллоо.

Экспортын дүнгийн хувьд урьд өмнө нь хүрч байгаагүй 12.5 тэрбум ам.долларын экспортыг хийж чадлаа. Импорт тодорхой хэмжээгээр нэмэгдсэн хэдий ч зөрүү нь 3.8 тэрбум ам.доллар буюу худалдааны тэнцэл сайжирч гарсан. Энэ нь 2022 оны төсвийн алдагдлыг бууруулахад гол нөлөө үзүүлсэн.

2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 31.7 сая тонн нүүрс экспортолсон. Энэ нь төсвийн орлого, валютын орлого нэмэгдэхэд гол үзүүлэлт боллоо.

Мөн УИХ-ын гишүүдийн санаачилсан төсөл иргэдэд ногдуулсан байгаа хувьцааг нэмэгдүүлэх замаар ногдол ашгийг гар дээр нь нэмэгдүүлж өгье гэж яриад байгаа.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс 4,5 дугаар сард ногдол ашиг хуваарилахаар төлөвлөсөн байгаа гэсэн. Нэмэгдэх, хасагдахыг компанийн зүгээс тодорхой хэлэх байх” гэв.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn