ЭМЯ: Зарим дүүргийн эмнэлгийн насанд хүрэгчдийн тасгийг түр ашиглана

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний хэвтэн эмчлүүлэх орны ачаалал нэмэгдээд байна. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд С.Чинзориг зарим дүүргийн эмнэлгийн насанд хүрэгчдийн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг гуравдугаар сарын 1-нийг хүртэл түр шилжүүлэх зохицуулалт хийх тушаал гаргажээ.

Уг зохицуулалтаар эхний ээлжид:

  • Сүхбаатар дүүргийн 18-20 дугаар хорооны насанд хүрэгчдийн дотрын эмгэгийн хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг,
  • Баянзүрх дүүргийн 1-3, 25, 26 хороо, Сүхбаатар дүүргийн 16, 17 дугаар хорооны насанд хүрэгчдийн дотрын эмгэгийн хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээг Улсын хоёрдугаар төв эмнэлэгт,
  • Чингэлтэй дүүргийн 8, 13, 14, 16, 19 дүгээр хорооны насанд хүрэгчдийн дотрын эмгэгийн хэвтэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээг Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгт
  • Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв-II, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, “Амгалан”, “Өргөө” амаржих төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд харьяаллын дагуу жирэмсэн эхчүүдийн амьсгалын замын өвчлөл, дотрын тусламж үйлчилгээг хариуцах юм.

ХӨСҮТ-ийн томуу, томуу төст өвчний жил эцсийн мэдээгээр аймаг, дүүргийн  хэмжээнд хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 80.9 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай бөгөөд өмнөх долоо хоногтой харьцуулахад 7.2 хувиар нэмэгдсэн юм. 2023 оны нэгдүгээр сарын 9-ний байдлаар орны ачаалал 90.7 хувьтай байгаа гэдгийг Эрүүл Мэндийн Яамнаас мэдээллээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn