
ӨМӨЗО-ны олон улсын тээвэр зуучлалын Шяннүө ХХК-ийн ерөнхий менежер Гао Ян хэлэхдээ, боомтын гаалийн бүрдүүлэлтийн бодлогод зохицуулалт хийсний дараа гаалийн бүрдүүлэлт хурдсаж, чингэлэг тээвэр хүлээгдэх шаардлагагүй болж байна. Автобус болгон дээрээс 3000 юань хэмнэж, аж ахуйн нэгжийн өртөг 30 хувиар буурч, энэ онд экспортыг 40 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна гэжээ.
Цагаан сар дөхөж, боомтын гаалийн бүрдүүлэлтийн бодлогод зохицуулалт хийснээр Эрээн хотын бараа бүтээгдэхүүний экспорт, импортын хэмжээ нэмэгдэх төлөвтэй болж, өдөрт хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн тоо 280-д хүрч нэмэгдэж байна.
Эрээн боомт нь Хятад, Монголын хуурай замын хамгийн том боомт бөгөөд хоёр орны бараа таваарын дйилэнх буюу 70 орчим хувийг нэвтрүүлдэг чухал бүс юм.