Хакухо М.Даваажаргалын зодог тайлах ёслолын тасалбарын үнэ 38 мянган ам.доллар буюу 129 сая төгрөг хүрлээ

2023-01-11

Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга М.Даваажаргалын зодог тайлах ёслол нэгдүгээр сарын 28-нд Токио хотын “Рёогокү Кокүгикан” ордонд болно. Түүний зодог тайлах ёслолын “Очир” тасалбарын үнэ 38 мянган ам.доллар буюу монгол мөнгөөр ойролцоогоор 129 сая төгрөг болж байгаа юм. 

“Очир” тасалбар нь ердөө 6 ширхэг зарагдах бөгөөд бусад зочдоос илүү давуу эрх эдэлнэ. Тодруулбал, их аварга Хакүхогийн үсэнд хайч хүрэхээс гадна “Миягино” дэвжээг өвлөн авах ёслолд оролцох, түүнтэй хамт зоог барих онцгой эрхтэй гэнэ.

Холбоотой мэдээ