
Салаан захирагчаас Засгийн газрын агентлагын хэлтсийн дарга хүртэл ажил албанд дэвшин томилогдож цагдаагийн хурандаа болтлоо тасралтгүй 43 жил “Монголын Цагдаа-гийн албанд үнэнчээр зүтгэсэн Л.Гаваасүрэн агсаны нэрэмжит дууны уралдаан зарлажээ. Тэрбээр цэрэг, цагдаагийн цаг наргүй албанд зүтгэхийнхээ сацуу олон сайхан дуунуудын шүлгийг бичиж амилуулсан нэгэн юм.
1979 оноос “ Аав минь дээ” “Эх үрийн элбэрэл”, “Ханийн дуу”, “Хайрын тэнгэр”, “Бэрийн дуу”, “Ээжээ дурсана”, “Аав ээждээ”, “Ажилчин залуус” зэрэг дуунууд нь Улсын Филармонийн “Соёл-Эрдэнэ” хамтлагийн урын санд орж “Ханьсахын жаргал”, “Бодолд өнжсөн хайр”, “Зүрхэнд буйлдаг говь”Элгэн нутаг”, “Эр хүн шиг эр хүн дээ”, “Зүүдэнд уяатай аав”. “Цагдаагийн Гэргийн дуу” “ Монгол Генерал”,“Жагсаалын нөхөддөө өргөх дуу”,”Хаадын зарлигтай Монгол нутаг”, “Отгон тэнгэр ууландаа би хайртай” зэрэг олон арван дуу зохиосон нь ард түмний аялах, сонсох дуртай дуу болсон билээ.
“Монголын Зохиолчдын Эвлэлийн” 94 жилийн ойн #түүхт өдөр өөрийнх нь санаачлан үүсгэн байгуулсан Цагдаагийн “Сүлд” чуулгын хамт олон болон “Л.Гаваасүрэн сан”-гаас дууны уралдааныг зарлажээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг Цагдаагийн Ерөнхий Газрын СҮЛД Чуулга /Police Suld Ensemble