М.Оюунчимэг: 2021, 2022 оны 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд нөхөж олгох ёстой

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

“Эрдэнэс Тавантолгой”-г тойрсон авлига, мөнгө угаалт, оффтейк гэрээний асуудал явагдаж асар их хэмжээний мөнгө хэсэг бүлэг хүмүүсийн дунд эргэлдээд байдаг. Гэтэл иргэдэд очих ёстой 1072 хувьцааны ногдол ашгийг сүүлийн хоёр жил өгөөгүй. Сая ч гэсэн хугацаандаа өгсөнгүй. Үүсээд байгаа нөхцөл байдалд иргэд маш их бухимдаж байна. Хэн ч бухимдана. Тэнд нэг айлын гэрээс хэдэн тэрбум олдож байна гээд байдаг, гэтэл хувьцааны ногдол ашгийг иргэддээ өгч чадахгүй байгаа нь дэндүү арчаагүйн шинж.

Шинээр төрсөн иргэдэд эзэмшүүлэх гэдгийн ард, 2021, 2022 оны ногдол ашгийг тооцож олгох гэж оруулах санал гаргаж байна.

Тиймээс өнгөрсөн 2021, 2022 оны “Эрдэнэс Таван толгой”-н 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд олгох ёстой. Иргэддээ очих ногдол ашгийг хүртээхгүй байгаа нь хууль зөрчиж байгаа үйлдэл мөн.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn