ЦЕГ: С.Батдөлийг 29 жилийн хорих ял бүхий дөрвөн гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна

2023-01-10

УБТЗ-ын тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн хэрэгтэй холбогдуулан ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.

ЦЕГ-аас “С.Батдөлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.6 буюу мөнгө угаах, 18.3 буюу татвар төлөхөөс зайлсхийх, 22.10 буюу үндэслэлгүйгээр хдөрөнгөжих, 22.4 буюу хахууль авах зүйл ангид холбогдуулан шалгалт хийж байна.

Хойшлуулшгүй ажиллагаа хийгдээд 5 хонож байна. Хэрэг цаашаа ямар албан тушаалтантай холбогдохыг бид хэлж мэдэхгүй байна. Санкцыг нь сонирхуулаад хэлэхэд, мөнгө угаах гэмт хэрэг буюу 18.6 дугаар зүйл анги нь зохион байгуулалттай бүлэг үйлдсэн нь тогтвол 12 жил хүртэл хорих ялтай. Татвар төлөхөөс зайлсхийх нь хөнгөн гэмт хэрэг байдаг. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих нь 5 жил, хахууль авах нь хүндрүүлэх нөхцөл байдал илэрсэн тохиолдолд 12 жилийн ялтай байдаг.

С.Батдөлд холбогдох хэргийг шалгаад явж байна, шалгалтын явцад зүйл анги нэмэгдэх эсэхийг хэлж мэдэхгүй байна” гэж мэдээллээ.

Холбоотой мэдээ