XXI зуунд дэлхийн мөсөн голын ихэнх нь устаж үгүй болно

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр, дэлхийн мөсөн голууд маш хурдацтай хайлж байна. Сүүлийн үеийн судалгаагаар, XXI зууны эцэс гэхэд дэлхийн мөсөн голын талаас 80 гаруй хувь нь бүрэн хайлж, алга болох төлөвтэй байна. Мөсөн голууд эрдэмтдийн таамаглаж байснаас хурдан багасч, алга болж байна хэмээн судлаачид мэдэгджээ.

Гренланд арлууд болон Антарктидын мөсөн бүрхүүлийг эс тооцвол дэлхийн 215,000 орчим мөсөн гол бүрэн судалгаанд хамрагдсаныг “Шинжлэх ухаан” сэтгүүл онцолжээ.

Юутай ч Европын Альп, Кавказын нурууд болон Америкийн Андын нурууны мөсөн голууд цөм XXI зууны эцэс гэхэд бараг бүрэн алга болно. Мөсөн голууд хайлж байгаа нь цэвэр усны нөөцөө алдаж буй хэрэг бөгөөд дэлхийн 2 тэрбум хүн амд нөлөөлж болзошгүй байна хэмээн тус нийтлэлд дурджээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn