
Замын-Үүд автозамын хилийн боомт энэ сарын 8-наас хэвийн горимд шилжсэн ажиллаж байна. Тус боомтоор Монгол Улсын 222 иргэн, БНХАУ-ын 148 иргэн гарсан байна.
Харин Монгол Улсын 58 иргэн, БНХАУ-ын 85 иргэн энэ сарын 8-нд орж ирснийг улсын хилээр зохих журмын дагуу шалган нэвтрүүлжээ. Хил нээсэн эхний өдөр хоёр улсын хооронд 513 хүн зорчжээ гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй