С.Батдөл: Надад үүссэн хөнгөн хэрэгт таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй, цахимаар ялладаг болсон байна

Гэрээс нь 7.3 тэрбум төгрөг олдсон гэх УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргав.
С.Батдөл шүүх хурлын үеэр “Монгол Улсад шүүхийн шийдвэр гараагүй байхад цахимаар ялладаг цаг үе ирсэн байна. Надад үүсээд байгаа уг хэргийг цагдан хорих шаардлагагүй хөнгөн хэрэг гэж ойлгосон. Миний бие эхнэр дөрвөн хүүхдийн хамт Улаанбаатарт амьдардаг. Төмөр замын салбарт 16 жил ажилласан. Намайг оргон зайлах нь гэсэн мэдээлэл ч гарсан. Би хаашаа ч явахгүй. Шүүхээр энэ хэргийг шийдүүлэх хүсэлтэй байгаа. Миний дөрвөн хүүхэд дөрвүүлээ ханиадтай хатгаатай, эхнэр минь эмнэлэгт хэвтсэн байгаа. Миний том охин 13 настай. Сүүлийн дөрөв хоног нүдээ бүлцийтэл уйллаа. Ангийнх нь хүүхдүүд группүүдээс хассан байна лээ. Охиныхоо сэтгэл зүйн байдалд их санаа зовж байна. Би залуу хүн асуудлыг шүүхээр шийдүүлэх хүсэлтэй байгаа” гэсэн байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn