Нью Йорк Пост Байдены дахин сонгогдох төлөвлөгөөнд “Жо, үгүй” гэсэн хариулт илгээв

2023-01-09

Нью Йорк Пост сонины нүүрт  “Жо, үгүй!” гэж томоор бичин нийтэлжээ. Ийнхүү тус сонин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыг ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр төлөвлөж байгаа тухай мэдээлэлд хариу үйлдэл үзүүлжээ.

“Жо Байден олон хямралыг үүсгэсэн. Манай улс түүнийг дахин дөрвөн жил ерөнхийлөгчөөр ажиллуулах боломжгүй” гэж нийтлэлд дурджээ.

Жо Байден 2024 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх төлөвлөгөөгөө олон нийтэд зарлах бодолтой байгаа талаар өмнө нь мэдээлж байсан юм.

Холбоотой мэдээ