Бразилд үймээн самуунд оролцсон 400 орчим хүнийг баривчилжээ

Бразилийн нийслэлд болсон үймээнд оролцсон 400 гаруй хүнийг баривчилсан гэж тус улсын холбооны дүүргийн захирагч Ибанес Роча мэдэгдэв.

“Бид өнөөдөр үдээс хойш холбооны дүүрэгт болсон эдгээр террорист халдлагад оролцсон бусад хүмүүсийг олж тогтоохоор үргэлжлүүлэн ажиллаж байна. Бид эмх журам тогтоохын тулд үргэлжлүүлэн ажиллаж байна” гэж тэр нийгмийн сүлжээнд бичээд, үймээн самуун, погромд оролцсон бүх оролцогчдын үйлдсэн гэмт хэргийнхээ төлбөрийн талаар “хэлэлцэх болно” гэж нэмж хэлжээ.

Тус улсын Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силвагийн зарлигаар томилогдсон Бразилийн Хууль зүйн сайдын нарийн бичгийн дарга Рикардо Капелли мөн үймээн дэгдээгчдийг яллахаа мэдэгдлээ.

“Би газар дээр нь гудамжаар алхаж, аюулгүй байдлын хүчнийг биечлэн удирдаж, Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгчөөс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж байна. Хэн ч шийтгэлгүй үлдэхгүй. Ардчилсан хууль дээдлэх ёсыг гэмт хэрэгтнүүдэд хаахгүй” гэж Капелли мэдэгдэв.

Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслээр АНУ-ын Флорида мужид байгаа Болсонаро өөрөө үймээн самууныг буруушааж, ардчиллын хүрээнээс давсан гэжээ.

Бразилийн Ерөнхийлөгч асан Жаир Болсонарогийн олон мянган дэмжигчид ням гарагт парламент, дээд шүүх болон төрийн тэргүүний ордон руу нэвтэрсэн тухай өмнө нь мэдээлсэн.

Хүний амь нас хохирсон болон ноцтой мөргөлдөөн гарсан тухай мэдээлэл ирээгүй байна. Үймээний үеэр ерөнхийлөгч нийслэлд байгаагүй.

Болсонарогийн дэмжигчид өнгөрсөн оны сонгуульд түүний ялагдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд экс ерөнхийлөгчийг засгийн эрхэнд эргэн ирэхийг шаардсан жагсаал цуглааныг тогтмол зохион байгуулсаар байна.

Нэгдүгээр сард Бразилийн шинэ Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силвагийн тангараг өргөх ёслол болсон. Болсонаро эх орноосоо явсан тул уг ёслолд оролцоогүй юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn