Улаанбаатар хотод байрладаг том хүчин чадалтай дулааны цахилгаан станцуудын яндангаас гарч байгаа утааны асуудал бий. Технологийн шинэчлэл хийж, бүх станц дээр байнгын ажиллагаатай утааны хэмжилт хийдэг төхөөрөмжийг байршуулсан. Энэхүү төхөөрөмжийн хэмжилтийн дүнг хянаж байгаа. Шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэмжилтийг зөөврийн төхөөрөмжөөр албажуулж хэмждэг. Сайжруулсан шахмал түлш болон станцуудын яндангаас ялгарч байгаа утаа өмнөх жилүүдээс илүүтэйгээр Улаанбаатар хотын агаарын бохирдолд нөлөөлсөн зүйлгүй гэдгийг баттай хэлье” гэсэн юм.
Хэдхэн хоногийн өмнө “Тавантолгой түлш” ХХК, НАОБТГ-тай хамтран “Сайжруулсан шахмал түлшийг сайжруулах арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэ үеэр эрдэмтэн судлаачид сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг илүү чанартай, сайн нүүрсээр хийх ёстойг хэлж байв. Мөн сайн түлш хэрэглэхээс гадна сайн зуухыг нийт иргэдийн хэрэглээнд нэвтрүүлэх нь хамгийн зөв шийдвэр гэдгийг хэлж байсан юм.
Мөн сайжруулсан шахмал түлш нь агаарын бохирдлыг бууруулахад үр нөлөөгөө өгсөн бөгөөд шаталтаас үүсэх тоосонцорууд буурсан. Хүхрийн агууламжийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга замууд тодорхой хэмжээнд үр дүнгээ өгчсөн гэж дүгнэсэн юм. Хамгийн сүүлийн статистик мэдээллээр нийслэлд 91 мянган өрх шахмал түлш хэрэглэж амьдардаг юм. \
Б.Жавхлан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин