
УИХ-ын чуулганы хуралдаанаар нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсож байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Ирэх жил 50 мянган тонн С зөвшөөрөл солилцсон. Хилээр хоосон машин гардаг нь үнэн. Гэхдээ үүнийг далимдуулаад нүүрс ачсан машин хилээр олон гарсныг хуулийн байгууллага шалгаж тогтоох шаардлагатай. Ийм асуудал дахиж гаргаж болохгүй” гэлээ.
Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “Нүүрсийг цахимаар арилжихтай холбогдуулан тээвэрлэлттийн асуудлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК өөрсдөө хариуна. Гэрээний нөхцөл гэдэг хүрээнд тендерээ зарласан. Уртын тээвэр 92,870, богиных дээр 43,203 гэдэг тариф гаргасан. Үндэсний тээвэрлэгчдээ дэмжсэн бодлого баримталж байгаа.
Хэт доогуур үнэ өгч, үнийг зохиомлоор буулгах гэсэн хандлага гарахыг үгүйсгэхгүй. Төрийн худалдан авах агентлагтай хамтран ажиллана. “Эрдэнэс Тавантолгой компани дээр нийт таван оффтэйк гэрээ байсныг ил болгосон. Ер нь бол оффтэйк гэрээ гэдэг дэлхий дээр байдаг л гэрээ. Хэрэгжүүлэхдээ нууцлалын зэрэгт оруулж, далд хэлбэртэй ил тод байлгаагүй нь алдаа.
Оффтэйк гэрээ бизнесийн зарчмаар явдаг, эрсдлээ зөв тооцдог байдаг л гэрээ. Төсөвт өртгийн талаарх мэдээлэл нууцлалтай байж болно. Гэрээг тэр чигээр нь нууцалсан нь л буруу. Тиймээс оффтэйк гэрээг хориглож болохгүй. Бизнесийн зарчмаараа бусад оронд байдаг жишээ. Уг гэрээг ил тод нээлттэй байлгаж, улам сайжруулах нь зөв” гэв.