МАН-ын Удирдах зөвлөл Л.Мөнхбаатарыг УИХ-ын дэд дарга, Ч.Хүрэлбаатарыг шадар сайдаар томилохыг дэмжлээ

Засгийн эрх баригч МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан дөнгөж сая өндөрлөлөө. Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Шадар сайд, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг УИХ-ын дэд даргаар, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг Барилга, хот байгуулалтын сайдаар, УИХ-ын гишүүн С.Чинзоригийг Эрүүл мэндийн сайдаар, харин Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг тус яамны дэд сайдаар, УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг Боомт хариуцсан сайдаар тус тус томилохыг дэмжсэн байна.

Мөн М.Ганбаатарыг БОАЖЯ-ны дэд сайд, С.Энхболдыг Эрүүл мэндийн яамны дэд сайд, Г.Түвдэндоржийг Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд, О.Цэндсүрэнг Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны, Ж.Эрхэмбаатарыг Цахим хөгжлийн яамны дэд сайдаар тус тус томилохыг дэмжсэн байна.

Одоо Засгийн газар 16.30 цагт ээлжит бусаар хуралдах юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn