
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарласан үеэр Төрийн ордонд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өрөөнд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар зодолджээ.
Энэ тухай УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос тодруулахад “Манай өрөөнд хоёр гишүүн маргасан нь үнэн. Тухайн үед би байсан. Ямар асуудлаас болж, маргасныг хэлэх боломжгүй” гэлээ.
Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өрөөнд нь орж, эрхлэх ажлынхаа хүрээнд Төрийн тусгай хамгаалалтынханд зохицуулах, зөвшөөрлийг өгөөд гарч иржээ. УИХ дахь АН-ын бүлэг 9 гишүүнтэй ч ийнхүү гишүүд нь нэг бүлэгт битгий хэл нэг ордонд ч хамт байх аргагүй болоод буй. Үүнийг л уг явдал харуулж байгаа юм.