Ч.Хүрэлбаатар: Удирдах зөвлөлөөр томилгооны асуудал ярина

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. 

Ч.Хүрэлбаатар “Валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр “Эрдэнэс Тавантолгой” компани дээр онцгой дэглэм тогтоосон. Эдийн засаг, хөгжлийн яамны асуудлаас гадна С зөвшөөрөлтэй холбоотой Зам тээвэр, хөгжлийн яамны ажил орж ирж байгаа. Тийм учраас салбар хоорондын ажлын уялдааг хангах үүднээс Шадар сайд болж байна.

Сайдын тангараг өргөчихсөн учраас УИХ болон Ерөнхийлөгчид танилцуулна. Хамгийн гол нь Эдийн засаг, хөгжлийн сайдынхаа ажлыг хийнэ. Өнөөдөр 13.00 цагаас МАН-ын Удирдах зөвлөл хуралдана. Засгийн газрын хуралдаанаар сайд нарын томилгоог хэлэлцээгүй” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn