С.Энхболд: Нөхөрт нь бүдүүлэг хандсан эх баригчид хариуцлага тооцно. Амаржсан эх болон нөхрөөс нь уучлал хүсэж байна

Эрүүл мэндийн сайд С.Энхболд төрөх эмнэлгийн гадаа автомашиндаа амаржсан эхийн асуудлаар тайлбар хийв.

Тэрбээр “Төрсөн эх болон нөхрөөс нь уучлал хүсэж байна. Эх баригчийн харьцаа дээр нилээдгүй асуудал байна, ёс зүйн хариуцлага тооцно. Ажлаас халахгүй, үе шаттай хариуцлага тооцоод явна.  Үйл явдал болох хугацаанд дөрвөн минутын хугацаа өнгөрсөн байсан. Төрөлтийн хоёрдугаар шат эхэлчихсэн үед эхийг тээвэрлэх боломжгүй. Эмнэлгийн орчин биш учраас нярайг эхийн цамцанд ороож, эхэд нь тэврүүлсэн.

Төрсөн нярай болон эхийн биеийн байдал хэвийн байгаа. Нярай бага зэргийн жин алдагдалтай төрсөн учраас халдвараас сэргийлэх эмчилгээ хийгдэж байна.

Хүүхдэд чиглэлийн эрүүл мэндмйн үйлчилгээ, тусламжийг олон улсын стандартад хүргэхээр Засгийн газраас анхааран ажиллаж байна.

Бүх юм нэг дор засагдчихгүй, тодорхой цаг хугацаа орно. Өчигдрийн явдал дээр эх баригч нөхөрт нь “бичиг баримтаа авч ир” гэж уурласан байна, харилцаа хандлагын асуудал байна. Гэхдээ ганц нэг хүний алдаанаас болж бүтэн салбарыг “ялзарсан” гэж харлуулж болохгүй гэж бодож байна.

Машиндаа амаржсан асуудал дээр нөхөр нь эхлээд орж ирэхдээ эхнэрээ аваад ороод ирсэн бол асуудал арай өөр байх байсан.  Хэрвээ үнэхээр буруутай үйлдэл байгаа бол хариуцлага хүлээхэд бэлэн байна. Гэхдээ хариуцлага тооцох субъект нь Засгийн газар” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn