ЕТГ: Ерөнхийлөгч нэгдүгээр сарын 1-нд Бурхан Халдун ууланд очоогүй

2023-01-03

Зургийн тайлбар: 2020 оны аравдугаар сард болсон Бурхан Халдун уулын  төрийн тахилгын үеэр.

Иргэн Б.Цэгмид “Шинэ оны анхны нарыг харахаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар Бурхан Халдун ууланд ирсэн учир иргэдийг уул руу гаргахгүй, цагдаагийн хамгаалалт авсан байна” гэх утга бүхий бичлэгийг цахим орчинд байршуулсан.

Тэгвэл уг асуудлын талаар Ерөнхийлөгчийн Тамгын Газраас “Ерөнхийлөгч нэгдүгээр сарын 1-нд Бурхан Халдун ууланд очоогүй” хэмээн ikon.mn сайтад өгсөн мэдээлэлдээ дурьджээ.

Хамгийн сүүлд буюу 2020 оны аравдугаар сард Бурхан Халдун уулын төрийн тахилга болжээ.

Холбоотой мэдээ