Цэргийн бүртгэлд хамрагдахгүй бол 100,000 төгрөгөөр ТОРГОНО

2023-01-03

Цэргийн бүртгэл энэ сарын 4-20-нд emongolia.mn-ээр явагдана.

Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын Цэргийн штабаас өнөөдөр хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өглөө.

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Анхны жил буюу 18 нас хүрсэн иргэд хороон дээрээ очиж цэргийн үүрэгтний үнэмлэхээ нээлгээд emongolia.mn-д бүртгүүлнэ. Харин дэвтрээ хаяж гээгдүүлсэн, шилжилт хөдөлгөөн хийсэн иргэд заавал харьяа дүүрэг хороон дээрээ очиж үүрэгтний үнэмлэхээ нээлгэн, бүртгүүлнэ” хэмээлээ.

Иргэний бүрдүүлэх бичиг баримт:

  • Иргэний үнэмлэх
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх
  • Ажлын газрын үнэмлэх
  • Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй бол 3×4 цээж зураг 2 ширхэг

Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар:

  • Дээд офицер /Генерал/- 65 нас
  • Ахлах офицер -60 нас
  • Дунд офицер, ахлагч -55 нас
  • Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч /иргэн/ – 50 нас
Цэргийн бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.17 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Холбоотой мэдээ