Машин дотор амаржсан эх, нярай хоёрын биеийн байдал тогтвортой, эмчийн хяналтад байгаа гэв

Өргөө амаржих газрын гадна автомашиндаа төрсөн нярайн биеийн байдал нь тааруу, эрчимт эмчилгээнд шилжсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад байгаа.

Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас “Эх, нярай хоёрын биеийн байдал тогтвортой, одоогоор эмчийн хяналтад байгаа” гэж мэдэгдлээ. Эмнэлгийн гадна автомашиндаа амаржсан эхтэй холбоотой тус үйл явдал нь 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн 22:00 цаг орчимд болсон юм.

Ихэс гардуулах үйл ажиллагааг эмнэлэгт буюу ариутгасан орчинд үргэлжлүүлэн хийсэн. Одоо эх хүүхдийн биеийн байдал хэвийн. Тусгай тасагт нөхрийн хамт хэвтэж байгаа. Түүнээс биш харьяаллын бус хэмээн буцаасан зүйл байхгүй гэдгийг өчигдөр Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа хэллээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn