Тавантолгой түлш: Айлууд стандартын бус зуухтай, цуурсан пийшинтэй байгаагаас агаарт ИХ УТАА ГАРЧ БАЙНА

2023-01-02

Улаанбаатар хотын агаарын бохирдол, сайжруулсан шахмал түлшний асуудлаар Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Тавантолгой түлш, ЦУОШГ-аас хамтарсан мэдээлэл хийж байна.

Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр “Хүйтний улирал эхэлсэн аравдугаар сараас хойш бага бохирдолтой гэсэн түвшинд тогтвортой байсан. Ес эхэлснээс хойш болон сүүлийн хоёр өдөр бий болсон инверсийн үзэгдлийн улмаас агаар, орчин маш тогтуун, бараг салхигүй болсон. “Сүүлийн хоёр өдөр энэ жилийн хамгийн их агаарын бохирдолтой өдөр байлаа. Агаарын бохирдлын агууламжийг өнгөрсөн үеийнхтэй харьцуулахад хүхэрлэг хий 658 микрограмм метр куб байсан бол 660 болж өссөн. 2 микрограмм метр кубын зөрүү байна. Асар бага хэмжээний зөрүүтэй, өнгөрсөн оны түвшинд байжээ гэж ойлгож болно. Азотын давхар исэл 174 микрограмм метр куб байсан бол 177 болж өөрчлөгдсөн. Ийм өөрчлөлттэй байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн түвшинд байна гэж ойлгож болно. Энэ дэлхийн шилдэг технологиор хийсэн хэмжилт учир итгэж болно.

Нийт Улаанбаатар хотын орчимд агаар бага бохирдолтой гэдэг түвшинд байгаа.

Онцгой буюу Баянхошуу, Хайлааст, Зурагтын хөндий зэрэг уулын амуудад агаар мандлын бичил хуримтлал болоод яндангаас гарсан утаа тунарал ихтэй харагдаж байна. Амгалан, Шар хад, Толгойт, Нисэх хэсэгт бохирдолтой байна” гэлээ.

ОББҮХ-ны дарга Б.Алтанзул:

Улаанбаатар хотын агаарын чанар өнгөрсөн жилийхээс айхтар дордоогүй гэж тоон мэдээллүүдээс харагдаж байна. Дордоогүй гэдэг нь агаарын чанар хэвийн байгаа гэж хэлмээргүй байна. Агаарын чанар нь байгаль, цаг агаарын байдлаас маш хамааралтай гэдгийг иргэддээ хэлмээр байна.

“Тавантолгой түлш” ХХК:

198 мянган айл сайжруулсан шахмал түлш хэрэглэж байгаагаас 85 мянга нь стандартын бус зуухтай, 46 мянга нь цуурсан, битүүмж алдагдсан пийшинтэй байгаа нь дутуу шаталт явагдаж, агаарт илүү их утаа гарч байна. Тавантолгой түлш компаниас стандартын шаардлага хангаагүй, чийгтэй нойтон түлш худалдаанд гаргаагүй.

Холбоотой мэдээ