2023.01.01-нээс эхлэн сайн дурын даатгалын хувь хэмжээ нэмэгдлээ

2023-01-02

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөг болсонтой холбогдуулан сайн дурын даатгалын хувь хэмжээнд өөрчлөлт оржээ. Нийгмийн Даатгалын Сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс НДШ бодогддог байна.

Сайн дурын даатгалын хувьд хуучин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөг байхад шимтгэлд сард 13.5% буюу 56,700 төгрөг төлдөг байсан. 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөг болж нэмэгдсэн тул сард 74,250 төгрөгийн шимтгэл төлнө.

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлд мөн өөрчлөлт орж байгаа. ЭМД-д иргэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1%-ийг сар бүр төлдөг. Хуучин 56,700 төгрөг төлдөг байсан бол энэ оны нэгдүгээр сарын 1-нээс 66,000 төгрөг болж байна.

Холбоотой мэдээ