
2020 оноос эхлэн яригдаж эхэлсэн дүүжин тээврийн эхний шугамыг 2024 онд ашиглалтад оруулахаар болжээ. Нэгдүгээр шугам нь Яармагаас Хар хорин зах хүртэл 4.9 км урттай, 127 ширхэг кабинтай, хоёр зогсох буудалтай байх аж.
Энэ талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг:
Дүүжин тээврийг нэвтрүүлснээр цагт 1200-1500 хүн зорчих хоёр шугамыг бий болгох үзэл баримтлалыг өнгөрсөн хугацаанд боловсруулсан. Яармагаас Хар хорин зах хүртэл 4.9 км чиглэлийг нэн тэргүүнд барьж байгуулах хэрэгтэй. Энэ нэгдүгээр чиглэлийг 2024 онд барьж байгуулахаар төлөвлөж байна. Хоёр дахь чиглэл болох Баянхошуу-Ханын материал чиглэлийг өөрчлөхөөр хэд хэдэн хувилбар өөрчлөгдөж байна.
2024 онд эхний нэгдүгээр чиглэлээр зорчиж эхэлнэ. 127 ширхэг кабинтай, хоёр буудалтай байна. Эхний чиглэлийг амжилттай болсныг харсны дараа хоёр дахь чиглэлийг 2025 оноос эхлүүлэх төлөвлөгөөтэй байна.