“Иргэд шинэ жилээр ямар нэгэн зүйлийг чөлөөлж, тэглэнэ гэсэн хүлээлттэй байна. Амьдрал улам л хүндэрсэн байна”

2022-12-30

Өнөөдрийн/2022.12.30/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат  байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Орон нутгаар явж, тойрогтоо ажиллаад ирлээ. Амьдрал улам л хүндэрсэн байна. Бүгд л шинэ жилээр хундага барьсан хэн нэгэн гарч ирээд ямар зүйлийг чөлөөлж өгөх бол гэсэн хүлээлтийн байдалтай л байна. Өр хэтэрсэн, баригдсан байна.

Харин МАН-ын дарга нарын ширээ шинэ жилээр бялхах байх. Иргэдийн амьдрал бол хэцүү байна шүү.

Төрийн албан хаагчдын цалин амьдрал дээр нэмэгдсэн зүйл алга. Тэд 500 мянган төгрөгийн цалин авдаг байж байгаад ихэнх нь татвартаа суутгагдаад, 700 мянга болж байгаа юм байна. Энэ мэтчилэн асуудал байгаа юм. Дайны үеэс долоон дор байдалтай байна. Баяр болохоор хүмүүсийн амьдрал ямар байгаа нь илүү их мэдрэгддэг юм байна” гэлээ.

Холбоотой мэдээ