Хүүхдэд тань дараах шинж тэмдгүүд илэрвэл цаг алдалгүй эмчид хандахыг зөвлөж байна

ЭМЯ томуугийн үеийн гэрийн асаргааны талаар мэдээлэл өгч байна.

ХӨСҮТ-ийн дэд захирал Ц.Чинбаяр:

Амьсгалын замын синциталь вирус 0-3 насны хүүхдүүдэд өвчлөлийн гол шалтгаан болж байна. Энэ вирус нь богино хугацаанд уушгины доод замыг гэмтээж, хатгаа болж хүндэрдэг. 0-4 насны хүүхдүүдэд өндөр халуурч, ханиалгах, хоолой бачуурах, амьсгалын дутагдлын шинж тэмдгүүд илэрч байна. Нэгэнт хүүхэд өндөр халуурч байгаа үед эрүүл мэндийн байгууллагад хандаж, эмчийн зааврын дагуу асаргаа сувилгааг хийх хэрэгтэй. ХӨСҮТ-д 198 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 20 орчим нь уушгины хатгалгаа болж хүндэрсэн, эрчимт эмчилгээний тасагт есөн хүүхэд амьсгалын замын бачуурал оношоор эмчлүүлж байна.

0-5 насны хүүхдүүддээ томуугийн вакцин хийлгэж, олон хүнтэй газраас авч явахгүй байхыг зөвлөж байна.

Арванхоёрдугаар сарын 31-ны өдөр өрхийн эмнэлггүүд 10-16:00 цагийн хооронд ажиллана.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn