“Энэ жил 1072 хувьцааны ногдол ашиг тараах эсэх нь Засгийн газар, хувьцаа эзэмшигчдийн мэдэх асуудал”

2022-12-28

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат тус компанид авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэв.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дөрвөн хүн тутмын нэг нь дарга байсан, хэтэрхий данхар бүтэцтэй байсан. Цалин авдаг ч ажилдаа ирдэггүй байсан 50 гаруй хүнийг цомхотгосон. Энэ жил ногдож ашиг тараах эсэх нь Засгийн газар, хувьцаа эзэмшигчдийн асуудал хэмээн тэрбээр мэдээллээ.

Нүүрсний хулгайн хэрэгтэй холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас хэрэгжүүлж буй төслүүдтэй холбоотойгоор  есөн  оффтейк  гэрээг нууцаас гаргасан. ухайлбал, Богдхан төмөр замын суурь бүтцийн төслийн ажил, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ажил Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьж байгуулах гэрээ зэрэг  9 гэрээг АТГ-аас шалгаж буй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ