Давс авах тэрбум төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй Хотын менежерийг ажлаас нь чөлөөлөв

Улаанбаатар хотын хальтиргаа гулгааны нөөцийн давсны мөнгөнөөс нэг тэрбум гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр Хотын Ерөнхий менежер Д.Ганболдыг өчигдөр ажлаас нь чөлөөлсөн байна.

Тодруулбал, түүнийг давс, бодисын тендерээ хугацаанд нь зарлаагүй, тендерийн санхүүжилтийг завшсан байж болзошгүй, ажлын хариуцлага алдсан хэмээн үзэж байгаа аж.

Д.Ганболд нь Засгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны хуралдаанаар Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр томилогдож байсан юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn