
Босс буюу эзнийг нь ийн явуулчихаад доорх хүмүүсийнх нь хил гарах эрхийг хаажээ. Нийслэлийн прокурорын газраас Зам тээврийн сайд асан болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нэр бүхий хоёр хүнд хилийн хориг тавиулжээ.
Тодруулбал, Авлигатай Тэмцэх Газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэрэгт Зам тээврийн сайд, ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.Гансүх, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяа нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Саналыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж энэ сарын 26-нд шийдвэрлүүлсэн ажээ. Үүнийг олон хүн шүүмжилж байна. Х.Баттулгын заавраар ажилласан хүмүүс ш дээ гэлцэж байна.