МОНГОЛ КИНО НЭГТГЭЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 84 дүгээр тогтоолоор “Монгол кино нэгтгэл” төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийг шинэчлэн баталсан. Тус дүрмийн 6.1-д “Монгол кино нэгтгэл” төрийн өмчит үйлдвэрийн газрын Удирдах зөвлөл нь долоон гишүүнтэй байх бөгөөд Соёлын асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагаас гурав, Төрийн өмчийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл хоёр, мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөлөл хоёр гишүүн байхаар зааж Удирдах зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсан.

С.Оюунбилэг           Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга

Н.Энхбат                   Соёлын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга,

Ч.Ундрал                  Кино урлагийн зөвлөлийн дарга бөгөөд Кино урлагийн зөвлөлийн Ажлын албаны дарга,

В.Дарханбаатар    Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн Удирдлага, төлөөллийн албаны дарга,

Г.Нямдаваа,             Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн

Хараат бус гишүүд

С.Мягмар                  “Боролдой” студийн захирал, найруулагч

Б.Ням-Очир             Найруулагч, продюсер.

Тэгвэл өнөөдөр “Монгол кино нэгтгэл” төрийн өмчит үйлдвэрийн газрын Удирдах зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо. Анхдугаар хуралдаанаар Удирдах зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэгийг Монгол кино нэгтгэл төрийн өмчит үйлдвэрийн газрын Удирдах зөвлөлийн даргаар сонголоо.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn