Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхэн тэмдэглэлт өдөр билээ. Энэ жил 111 жилийн ой нь тохиох юм.
2011 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр” оруулан хуульчилж, орон даяар амарч байхаар зохицуулсан байдаг.
Мөн өдөр шилдэг 128 бөхийн барилдаан болно.