ТӨРИЙН ШАГНАЛТ, УРАН БАРИМАЛЧ Ц.АМГАЛАНГИЙН “ТЭМҮҮЛЭЛ” УРАН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ

Соёлын бүтээлч сар аяны хүрээнд  Монголын Уран зургийн галерейд  Төрийн шагналт, уран барималч Ц.Амгалангийн бие даасан “Тэмүүлэл” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэн 2022 оны 11 дүгээр сарын 9-20-ны өдрийг дуустал үзэгчдийн хүртээл болох юм.

 

 

Уран барималч Ц.Амгалан нь “Улаанбаатарын гудамжинд”, “Анхны алхам”, “Бүжигчин эмэгтэй” гэх мэт олон арван баримал хийсэн нь Монголын дүрслэх урлаг дахь жижиг хэлбэрийн баримал хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

 

 

Ц.Амгалан нь олон улсын баримлын симпозиумуудад амжилттай оролцож, Монголын монгол хүний бүтээсэн урлагийн бүтээл, Монголын өв, соёл, түүхийн нэгээхэн хэсгийг мөнхлөн үлдээж иржээ. Түүний олон улсад урласан томоохон бүтээлүүдээс дурдвал “Тэмээн зэрэглээ” (БНХАУ Бээжин хот Баримлын парк) “Талын уянга” (БНХАУ, Чан Чун хот), “Найман шарга” (БНХАУ Шинхен хот баримлын парк) “Зэрэглээн дундах адуу” (АНУ Нэшуа хот),“Онгод” (АНУ Бруклайн хот), “Тэмүүлэл” (Итали Улс Үдин хот), “Чингисийн эр хоёр загал” (Канад Улсын Ред Дийр хот), “Заг” (Австрали Улс, Сидней хот) зэрэг улс орнуудад өөрийн уран баримлаа бүтээсэн байдаг.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn