ЮНЕСКО-ийн ивээл дор нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн ерөнхий ассамблейн ээлжит бус хуралдаан боллоо

ЮНЕСКО-ийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн Ерөнхий Ассамблейн ээлжит бус V хуралдаан Гадаад Харилцааны яамны Зөвшилцөл их танхимд зохион байгуулагдаж буй бөгөөд энэхүү хуралдааныг нээж Монгол улсын Соёлын дэд сайд М.Батбаяр нээж үг хэлэв.

ЮНЕСКО-ийн ивээл дор Нүүдлийн Соёл Иргэншлийг Судлах Олон Улсын Хүрээлэн нь 1998 онд ЮНЕСКО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Федерико Маёорын санаачилгаар, Индонези, Казахстан, Киргиз, Турк, Монгол улсын засгийн газрууд хоорондын олон талт, олон улсын гэрээгээр байгуулагдсан, Монгол улсад төвтэй хамгийн анхны, цорын ганц ЮНЕСКО-ийн II зэрэглэлийн статустай олон улсын байгууллага юм. 1999 оноос хойших 23 жилийн хугацаанд нүүдлийн соёлын уламжлал бүхий улс орнууд ялангуяа ард иргэдийнх нь ахуй амьдралыг нийгэм-улс төр,  эдийн засаг-соёлын талаас судалж иржээ.

Хүрээлэнгийн ээлжит бус V Ерөнхий чуулганд Казахстан, Киргиз, Турк, Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО-ийн төлөөлөгчид оролцож байна. Чуулганаар 1998 онд баталсан олон талт, олон улсын гэрээний зүйл заалтуудад нэмэлт өөрчлөлт оруулж, бусад асуудлыг авч хэлэлцэх юм. Үүний үр дүнд Хүрээлэн үйл ажиллагаагаа Төв болон Дотоод Азид явуулах, цаашдын санхүүжилтийн асуудлыг шийдэх чухал алхам болох юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn