МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

2022-11-25

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 221 дүгээр зарлигаар “Бүгд найрамдах улс тунхагласан өдөр”-ийг  тохиолдуулан соёл, урлагийн салбарт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн  хүмүүсийг гавьяат цол тэмдгээр шагнасныг өнөөдөр Соёлын дэд сайд М.Батбаяр гардуулан өглөө.

Монгол Улсын Урлагийн  гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр

ГЭНДЭНГИЙН БАЯРТАЙ – Монголын язгуур урлагийг өвлөн уламжлагчдын нэгдсэн холбоо” ТББ-ын тэргүүн, бие биелээч

 

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр

ДАНЗАНДОРЖЫН ТҮВШИНБАЯР – Гэрлэх ёслолын ордны ерөөлч, СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн морин хуурын багш

МӨНХЖАРГАЛЫН ДОЛГОРСҮРЭН – Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн ахмад ажилтан, Соёл олон түмний зохион байгуулагч

СЭНГЭЭГИЙН БАЯРМӨНХ – Анхны чөлөөт хэвлэлийг үүсгэн байгуулагч, сэрүүлэг болон TV8 телевизийн үүсэн байгуулагч нарыг тус тус шагналаа.

Холбоотой мэдээ