“ТҮҮХ, СОЁЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛ БА ГАЗРЫН ХАРИЛЦАА” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Соёлын өвийн үндэсний төвөөс Монгол Улсын Соёлын яамнаас зохион байгуулж буй “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “Түүх, соёлын үл хөдлөх дурсгал ба газрын харилцаа” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт Соёлын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн, Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Ганцэцэг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын Орон зайн мэдээлэл, технологийн хэлтсийн дарга П.Нямдаваа, Соёлын өвийн үндэсний төвийн Авран хамгаалах, эрсдэлийн судалгааны газрын дарга Г.Анхсанаа нар илтгэл, танилцуулга хийсэн бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Чойжин ламын сүм музей, “Дэл уулын гайхамшиг” ТББ, “А1” ХХК зэрэг 30 гаруй төлөөлөл танхимаар, аймаг, нийслэлийн Соёл, урлагийн газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын нийт 50 орчим төлөөлөл цахимаар оролцлоо.

 

Энэ удаа Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын эх төрх, бүтэн байдлыг хадгалж хамгаалахад нөлөөлдөг гол хүчин зүйл болох газрын харилцааны талаар холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачид одоо тулгамдаж байгаа асуудал, ирээдүйд баримтлах бодлого төлөвлөлтийн талаар санал бодол, мэдээлэл солилцсон ач холбогдолтой хэлэлцүүлэг болов.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn