Монголын шилдэг Археологичид болон археологийн шилдэг зургийн эзэд тодорлоо

Өчигдөр, уржигдар Монголын археологчид энэ 2022 онд хийсэн ажлаа дүгнэж, тайлагналаа. Монгол улсынхаа түүх, соёлын хөгжлийн түүхийг ард түмэндээ тэр дундаа дэлхий нийтэд дэлгэн харуулагч гэж хэлж болох манай археологич андууд ковид-19 дараах жилд үнэхээр ганзага дүүрэн сайхан ажил хийснээ бидэнд дэлгэн харуулж чадлаа. Миний бие археологич анд нөхдийн хамт 50 гаруй илтгэл сонсож тэднээрээ бахархлаа.

Энэхүү эрдэм шинжилгээний тайлан хуралд 53 илтгэл тавигдаж тэднээс тав нь шилдгээр тодорлоо. Энэ жилээс Монголын археологчид өөрийн гэсэн шилдэг бүтээлийн цомтой болж, шилдгийн шилдэг судалгаанд өгөхөөр болсоноо тус холбооны Ерөнхийлөгч ШУТИС-ийн багш, доктор Ю.Болдбаатар зарласан юм.

Мөн археологийн шилдэг зургийг гурван номинацид хоёр, хоёр шилдгийг тодруулав.

Археологчдын энэ жилийн ээлжит тайлан хурлыг ШУТИС-ийн БУХС-ийн Хүмүүнлэгийн салбар болон Монголын Археологичдын Холбоо хамтран зохион байгуулсан юм.

“Монголын Археологи-2022” эрдэм шинжилгээний судалгааны тайлангийн нэгдсэн хурлын шилдэг судалгаагаар дараах таван судалгаа тодорлоо.

Нэгдүгээр байрт: Д.Хатанбаатар удирдагчтай Завхан аймгийн Алдархаан сумын ”Ямаан усны хүннүгийн язгууртны дурсгалт газарт хийгдсэн археологийн судалгаа” тодров.

Хоёрдугаар байрт: А.Энхтөр удирдагчтай Монгол улс-Олон улсын Түрэг судлалын академийн хамтарсан “Номгон” төслийн 2022 оны хээрийн шинжилгээний ажлын товч үр дүн:

Гурав дугаар байрт: Ц.Төрбат удирдагчтай Онгоны Таван толгойн 2022 оны археологийн малтлага судалгааны товч үр дүн:

Дөрөвдүгээр байрт: Б.Гүнчинсүрэн удирдагчтай Цагаан агуйн судалгаа (2022 он):

Тавдугаар байрт: Б.Жаргалан удирдагчтай Археологи ба цаг уур: Харгал нуурын ёроолын тунадасны судалгаа:

Ц.Төрбат удирдагчтай “Монгол Алтайн хадны зургийн геоархеологийн судалгаа ба дижитал сэргээлт” төслийн 2022 оны хэрэгжилтийн товч танилцуулга гэх зургаан судалгаа шилдэг судалгаагаар тодорлоо.

“Монголын Археологи-2022” эрдэм шинжилгээний тайлангийн нэгдсэн хурлын гэрэл зургийн уралдааны гурван төрлийн тус бүр 2 байрын эзэд тодорлоо.

Хөрөг зургийн төрөлд тэргүүн байрт

Монголын Үндэсний музейн Эрдэм шинжилгээний төвийн Археологи-Антропологи секторын эрхлэгч Г.Бүрэнтөгс

Тусгай байранд ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Инноваци, хамтын ажиллагааны салбарын ЭШДаА Б.Лхагвасүрэн

Байгаль ба археологи төрөлд тэргүүн байранд ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгийн Эртний түүхийн салбарын ЭШДА Г.Одмагнай

Тусгай байранд ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Хүрэл, Төмрийн түрүү үеийн салбарын ЭШДаА Д.Содномжамц

Дрон зургийн төрөлд тэргүүн байранд ШУТИС-ийн Бизнес, Хүмүүнлэгийн сургуулийн багш доктор Д.Хатанбаатар

Тусгай байранд ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Хүрэл, Төмрийн түрүү үеийн салбарын ЭШДаА Д.Содномжамц нарын зураг шалгарлаа.

Дэлгэрэнгүй мэдээлэл удахгүй орно.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn