Ш.Алтанчимэг: Зээлийн Батлан Даалтын сан нь хүүгээ буулгаж, нэг оронтой тоонд оруулах зорилготой байна

2021-06-20
Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг:
ЖДҮ эрхлэгчдэд гэхээр хүмүүс биднийг зөвхөн үйлдвэрлэгч, үйлдвэрийн газруудын зээлд батлан даалт гаргадаг гэж ойлгоод байдаг. Яг үнэндээ манай ихэнхи зээлдэгч нар маань худалдаа, үйлчилгээ эрхлэгчид байдаг. Одоогоор гурван бүтээгдэхүүнтэй байна. Нэгдүгээрт, банкны төрөл бүрийн зээлд барьцаа хөрөнгө нь дутагдалтай байвал батлан даалт гаргадаг. Хоёрдугаарт, АХБ-ны эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлийн зээлд батлан даалт гаргадаг. Манайх жилийн 12-15 хувийн хүүтэй ч арилжааны банкуудын хүү буурч байгаа тул манайх ч хүүгээ буулгаж, 10-аас буулгах зорилготой байна. Энэ хэлцлийг АХБ-тай хийж байна.

Холбоотой мэдээ