Төрийн өндөр албан тушаалтнуудын хамаатныг албан тушаалд томилохыг хориглоно

Засгийн газрын хуралдаанаар өчигдөр төрийн өндөр дээд албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдийг албан тушаалд томилохыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцээд, УИХ-д ойрын хугацаанд өргөн барихаар шийдвэрлэжээ.

Уг төсөлд дэд сайдаас дээш албан тушаалтны хамаарал бүхий этгээдийг төрийн удирдах албан тушаалд томилохыг хориглох заалт оруулсан ажээ.  УИХ-аас хуулийн төслийг баталсан тохиолдолд УИХ, Засгийн газрын гишүүдийн эхнэр, хүүхэд зэрэг хамаарал бүхий этгээдийг төрийн удирдах албан тушаалд томилох нь хууль зөрчсөн болох аж.

Өнгөрсөн хугацаанд төрийн алба төрлийн алба болж хувирсан тухай шүүмжлэл олонтаа гарч ирсэн юм. УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр эцгийнхээ нэр нүүрээр Гадаад харилцааны яаманд тогтвортой алба хашиж ирсэн тухай шүүмжилдэг. Мөн Ө.Энхтүвшингийн хүү Э.Золбоо БХБ-ын дэд сайдын алба хашиж байгаа.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn