Ихэнхи нутгаар их хэмжээний ЦАС ОРНО

Ойрын 2 хоногтоо агаарын температур өмнөх хоногуудаас бага зэрэг дулаарах хэдийч 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний цас орох цаг агаарын нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна.
Иймд:
  • Зам засвар арчлалтын байгууллагууд бэлтгэл бэлэн байдлаа хангах
  • Авто тээвэрчид техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж хөдөлгөөнд оролцох
  • Замд халтиргаа гулгаа үүсэх
  • Даваа гүвээ цасан хаагдах зэрэг хүндрэл, нөхцөлүүд үүсэж болзошгүй тул цаг агаарын нарийвчилсан мэдээгээ тогтмол харж, болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn