Ш.Раднаасэд: Нүүрсний худалдаанд зуучлагчид “Чингис хаан” банкийг худалдаж авах гэж байна

Уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд ийн хэллээ.

Тэрбээр “Энэ биржээ хурдан байгуулах хэрэгтэй. Тавантолгойн төлөвлөлтийг харахад 2023 онд 32 сая, 2024 онд 45 сая тонн нүүрс олборлоно гэж. Бид дэлхийд нүүрсний экспортоороо дөрөвт ордог юм байна. “Эрдэнэс Тавантолгой” Монголын нүүрсний экспортын 32 хувийг гаргаж байна. Сүүлийн гурван жилд 61 удаа сонгон шалгаруулалт хийж, 108 компанитай гэрээ байгуулсан. Сонгон шалгаруулалтаар нэг хүнийг нь шалгаруулдаг. Гэтэл 61 удаа шалгаруулж, давхар гэрээ хийчихдэг.

Энийг цэгцлэхгүй бол нүүрс худалдан авалтад оролцдог хятад, монгол зуучлагчид 100 сая ам.долларын өртэй “Чингис хаан” банкийг худалдаж авах гээд Монголбанк дээр мөнгө байршуулаад явж байна гэх юм. 200 тэрбум төгрөг гэсэн үү. Үүнд хэн хариулт хэн өгөх вэ.

Тэр дунд Тавантолгойн мөнгө ч байгаа. ЭМД, Нийгмийн даатгал, Хөгжлийн банкны мөнгө байгаа. Энэ хулгай чинь хэтэрч, банк руу эдийн засгийн гол судас руу орж байна. Төрийн эзэмшлийн 81 хувийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам барьж байгаа. Үүний 70 хувийг салбарын яам, 30 хувийг ТӨБЗГ. Энэ 70 хувийг төлөөлж ямар ямар хүмүүс байна вэ. Энэ хүмүүсээ сольсон уу. Хэн нэгэн сайдын шахалтаар орсон хүмүүс үү. Явж явж хилийн үнээр тогтооход алдаа гарах вий. Дээд үнийг яагаад бирж хянах юм бэ” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn