ЦЕГ: Ямар учир шалтгаанаар хувцасаа тайлж, нүцгэлэх болсон асуудлыг шалгана

2022-12-21

ЦЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв. Жагсагчдыг Төрийн ордон руу оруулахыг шаардаж, ордны баруун хаалган дээр хувцасаа тайлан нэг цаг гаруйн хугацаанд эсэргүүцлээ илэрхийлсэн.

Тэд “Бид боолын нийгэмд амьдармааргүй байна, боломжоо эргүүлэн авмаар байна. Хогийн нийгэмд амьдармааргүй байна, Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх гараад ир” хэмээн шаардаж байсан юм.

“Тухайн иргэдийн амь насанд аюул учирч болзошгүй учраас эрүүл мэндийн байгууллагаас үзлэг хийж эхэлсэн. Эрүүл мэндийн байгууллагаас тухайн иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг яаралтай үзүүлэх шаардлагатай байгаа тул цагдаагийн байгууллагаас тусламж хүссэн.

Ямар учир шалтгаанаар үзэл бодлоо илэрхийлэх нэрийдлээр хувцсаа тайлж, шалдалсан асуудлыг шалгана. Нийт 26 иргэн хувцасаа тайлсан байдалтай байсан. Тухайн иргэдийн амь насыг эрсдэхээс сэргийлж ажилласан” гэж Цагдаагийн байгууллагаас мэдэээлэв.

Холбоотой мэдээ