Нүцгэлсэн иргэдийг гурав нь ухаан алдаж, хоёр нь осгож эмнэлэгт хүргэгдлээ

Жагсагчдыг Төрийн ордон руу оруулахыг шаардаж, ордны баруун хаалган дээр хувцасаа тайлан эсэргүүцлээ илэрхийлсэн.

Тэд “Бид боолын нийгэмд амьдармааргүй байна, боломжоо эргүүлэн авмаар байна. Хогийн нийгэмд амьдармааргүй байна, Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх гараад ир” хэмээн шаардаж байсан юм. Нүцгэлсэн иргэдийн биеийн байдлыг хянахаар түргэн тусламжийн дөрвөн эмч ажиллаж байна. Эмч нарын мэдээлснээр хоёр иргэн осгож, гурван иргэн ухаан алджээ.

Улмаар 12 цаг 20 минутын орчимд цагдаагийн алба хаагч нар залуучуудад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх шаардлагатай хэмээн үзэж албадан авч явлаа. Жагсагчдын зүгээс “осгосон зүйл байхгүй, биеийн байдал хэвийн” гэж байсан юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn