
Иргэд УИХ-ын нээлттэй сонсголыг жинхнээсээ нээлттэй явуулахыг шаардав.
Жагсагчдын төлөөлөл “Жагсагч залуучуудыг хоосон танхимд оруулаад, зурагт үзүүлчихсэн. Өөрсдөө энд хурлаа хийгээд, ийм нээлттэй сонсгол гэж юу байдаг юм. Ингэж ард түмнийг хуурна гэж юу байдаг юм бэ. Жагсагчдыг урьж оруулсан ч хоосон зааланд зурагт үзүүлж байна. Зурагт үзүүлэх байсан бол бид гэрээсээ ч үзэж болно.
Иргэдийг суулга, хамт сууя” хэмээн шаардав.
Хоёр цаг завсарласны дараа “Нүүрсний хулгай”-н нээлттэй сонсголыг Төрийн ордны их танхимд иргэдийг оролцуулан хийхээр болов.