Аргентин улс хөлбөмбөгийн шигшээ багаа хүлээн авч, нэг өдрийн амралт зарлалаа

2022-12-20
Катарт болсон хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Аргентины шигшээ багийн баярыг тэмдэглэж, энэ сарын 20-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарлаж байгаагаа Засгийн газар нь мэдэгдлээ.

Аргентины шигшээ баг 20-ны өглөө Аргентины нийслэл Буэнос-Айрес хотод хүрэлцэн ирж, Аргентины ерөнхийлөгч тэднийг хүлээн авч уулзжээ. Тэд бас Аргентины  Засгийн газраас зохион байгуулсан албан ёсны баярт оролцсон байна.

Холбоотой мэдээ