Сү.Батболд, Ж.Эрдэнэбат, С.Баяр нар өнөөдөр гэрчийн мэдүүлэг өгнө

Нүүрсний хулгайн асуудлаар АТГ 17 хүний нэрийг зарлаж, нэр бүхий хүмүүсийг холбогдуулан шалгаж буй талаар мэдээлсэн. Дээрх асуудлаар нэр холбогдсон хүмүүсээс мэдүүлэг авахаас гадна нүүрсний хулгайн хэрэгт тухайн үеийн танхимын сайд нараар ажиллаж байсан хүмүүсээс өнөөдөр гэрчийн мэдүүлэг авахаар болжээ.

Албаны эх сурвалж “Нүүрсний хэрэгт холбогдсон байж болзошгүй 50 хүнийг одоогийн байдлаар шалгаж байна” гэсэн мэдээлэл өгөөд байгаа билээ. Нүүрсний хэрэгт хамаатуулан Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан Сү.Батболд, Ж.Эрдэнэбат, С.Баяр нарыг АТГ-аас дуудаж, гэрчийн мэдүүлэг авахаар болсон байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn