
Нүүрсний хулгайчдын эсрэг тэмцэж буй жагсаал Сүхбаатарын талбай дээр үргэлжилж, өдөрт 50-60 иргэн гадаа хонож байна. Үүнтэй зэрэгцэн тус хэрэгт холбогдуулан шалгаж буй Ерөнхийлөгч асан Х.Баттулгад таслан сэргийлэх зөөлөн арга хэмжээ авсанд иргэд дургүйцэж байгаа юм.
Иргэн Б.Бат-Очир: Тэмцэл хийж байгаа хүмүүст тэвчээр, цаг хугацаа хамгийн чухал. Хэдхэн хоног тэмцчихээд больж болохгүй. 30 жилийн хугацаанд ялзарсан системтэй тэмцэж байгаа учраас тийм амархан, хэдхэн өдрийн дотор ялж чадахгүй. Гэхдээ өнөөдрийн залуучууд өөр болсон, юутай ч нүүр тулахад бэлэн гэдгээ харуулна. Биднийг хүч хэрэглээд авч явдаггүй л юм бол бид явахгүй.
Х.Баттулга АТГ-д яллагдагчаар татагдаад, шалгагдахаар орсон чинь хэдэн хоногийн дараа бие нь өвдөөд яваад өгч байна. АТГ яагаад ажлаа хийхгүй байгаа юм бэ, үүн дээр тайлбар хийх хэрэгтэй.Х.Баттулга үнэхээр хил даван зугтаад, энэ хэрэг шийдэгдэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ. Хүч хэрэглэхгүй нүцгэн гараагаа энэ төртэй яаж нүүр тулах вэ гэж ухаан сийлэх хэрэгтэй байна.