Аргентиний шигшээ баг алтан дагина өргөж, Месси хөлбөмбөгийн домгуудын эгнээнд албан ёсоор багтлаа

“Катар-2022” ДАШТ-ий шигшээ тоглолтод өмнөх дэлхийн аварга Францыг хожсон Аргентины шигшээ баг аваргаар тодорлоо.

Аргентин 3 – 3 Францоргуулийн цохилт: 4 – 2)

Мессиг хэдэн дүү нарынхаа хамт Дэлхийн аваргын Алтан дагина цомыг өргөөсэй гэсэн хүлээлт дэлхийн ихэнх фанатуудад байсан. Энэ хүслийг биелүүлж аварга аваргаараа төрдгийг харуулан Месси Аргентиныг багийг гурван удаагийн аварга болгож чадлаа. Одоо Месси албан ёсоор дэлхийн хөлбөмбөгийн домог тоглогчдын нэгээр тооцогдоно. Ганцхан ДАШТ-ий алтан цомыг өргөх л дутуу байсан Месси ийнхүү дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэж авлаа.

ДАШТ-ий шигшээ тоглолтыг дэлхийн хүн амын 5 тэрбум нь үзсэн хэмээх тооцоог гаргаж. Үнэхээр ч үзсэн хүн баясаж, догдолж, зарим нь зүрхээр явчихаа шахсан гэлцэнэ.

Эхний үед аанай л Месси 23 дахь минутад ди Марийгийн авчирсан торгуулийн цохилтыг  гоол болгов. Дараа нь Анхель Ди Марий сөрөг довтолгооноос 36 дахь минутад хоёр нойл болгон холдуулсан. Эхний хагас ийм үр дүнгээр өндөрлөж, Ди Марийг гаргаанд гаргасан нь ийм амжилт дагуулсан.

Тоглолтын хоёрдугаар үеийн 80, 81 дэх минутад Килиан Мбаппе дараалан гоолдож, тооны харьцааг тэнцүүлж 2-2 болгов. Аргентин ч барьц алдаж эхэлсэн. Францын довтолгоо улам ширүүсч, дахин гоол оруулах боломж үүсгэж байлаа.

Улмаар нэмэлт цаг гарсан. Хоёр баг хоёулаа аюултай довтолгоо гүйцэтгэж, хэн хэн нь гоол оруулахад төө сөөм дутсан. Хоёр дахь 15 минутын эхлээд Аргентины сөрөг довтолгоо үр дүнгээ өгч, Месси энэ тоглолтын хоёр дахь, энэ дэлхийн аваргын долоо дахь гоолоо оруулсан. Ингээд л тоглолтыг дууслаа гэж бодсон ч Мбаппегийн алсын цохилтыг Аргентиний хамгаалагчийг гараараа хаасан гэж шүүгч үзэн торгуулийн цохилтыг Францад заалаа.

Мбаппе алтан боломжийг алдалгүй ашиглаж, тус тоглолтын гурав дахь, энэ тэмцээний найм дахь гоолоо орууллаа. Цаг дуусахын алдад Коло Муани Аргентины хаалгачийн өмнө ганцаараа сул гарч ирсэн ч гоол оруулах боломжоо алдав.

Ийнхүү тоглолт үндсэн болон нэмэлт цагт тэнцээгээр өндөрлөж, торгуулийн цохилтоор 22 дахь удаагийн ДАШТ-ий аварга тодорлоо.

Францаас Мбаппе багийнхаа эхний цохилтыг амжилттай гүйцэтгэсэн ч Коман, Тчуамени нар дараалан алдаж, эсрэгээрээ Аргентины дөрвөн тамирчин цохилтоо амжилттай гүйцэтгэснээр дэлхийн аваргын гурав дахь алтан дагинаа Мессигийн эрин үед хүртсэн.

Тоглолтын дараа Аргентины дасгалжуулагч Лионель Сколани “Үнэхээр бахархаж байна. Өнөөдөр би эрх чөлөөтэй байна. Баг минь надад баяр бахдлыг төрүүллээ. Тэд үүнийг өөрсдөө бүтээлээ” гэсэн бол тоглолтын гол баатруудын нэг хаалгач Эмилиано Мартинез “Бид тоглолтыг удирдаж байсан ч өөрсдийгөө хүнд байдалд оруулчихсан. Франц бараг л хожлын гоол оруулах дөхлөө. Гэхдээ бурхандаа баярлалаа, бид энд зогсч байна. Дэлхийн аварга бол миний мөрөөдөл. Одоо мэдэрч байгаа бүхнээ юу гэж илэрхийлэхээ мэдэхгүй байна” гэв.

Харин Родриго де Паул “Бид зовлон үзэж, амьдралаараа таагүй зүйлстэй учирлаа. Гэхдээ үүнийг хэзээ ч мартахгүй. Бид шударга ялагчид гэж бодож байна. Аварга болохын тулд аваргыг ялах ёстой. Бид чадлаа. Энэ баяр баяслыг үгээр илэрхийлэх боломжгүй” гэлээ.

Тэгвэл Францын хаалгач Уго Льорис “Бид хэт сэтгэл хөдлөлдөө автчихлаа. Бараг л боксын тулаан шиг юм боллоо. Ганц харамсч байгаа зүйл нь бид нэгдүгээр үед тун муу тоглолоо. Бусдаар бол бид бууж өгсөнгүй, эцсээ хүртэл итгэлээ. Ялагдагч байх үргэлж хэцүү байдаг. Гэхдээ бид тэмцээний эхнээс л бүхнээ зориуллаа. Энэ сарын турш бүхнээ зориулж юу ч үгүй боллоо” гэсэн юм.

Тус тэмцээний шилдэг тоглогчоор шалгарч Месси тодорч алтан бөмбөг хүртсэн. Харин Мбаппе мэргэн буучаар тодорсон бол Эмилиано Мартинез алтан бээлий, Энцо Фернандез шинэ залуу тоглогч болсон.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn